Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-04-05
Т.Бадамжунайг нисэх буудлаас хорих 461 дүгээр ангид хүргэнэ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчрахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын алба хаагчид УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх оронд нь авчирлаа. Түүнийг Филиппин улсад амьдарч байхад нь орон нутгийн цагдаагийн байгууллагын хүчээр баривчилсан юм.

Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны эхнийх болж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ