Өнгөрсөн долоо хоногт 85 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгааллаа.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 48 нь гал түймэр, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Эх сурвалж: ОБЕГ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.