Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-01-16
ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа.

Зээл олгох салбар чиглэлийг жил бүр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг.

УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ‘’Хүнсний хангамж,аюулгүй байдлыг хангах талаар зарим арга хэмжээний тухай” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө”-тэй уялдуулсан болно.

Дээрх төлөвлөгөө болон бусад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох нэн шаардлагатай байгаа салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг дарга нараас хүлээн авч, ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын удирдлагуудын саналыг нэгтгэн ХХААХҮСайдад хүргүүлснээр дараах салбар, чиглэл батлагдсан байна.

Үүнд:

Хүнсний үйлдвэр

-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах

-Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах

-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах

-Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл

-Цэвэр усны үйлдвэрлэл

-Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл

Газар тариалан

-Хүлэмжийн аж ахуй

-Хүнсний зоорь, агуулах

-Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл

-Агро ойн аж ахуй

-Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл

Мал аж ахуй

- Эрчимжсэн мал аж ахуй

- Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ

- Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл

Хөнгөн үйлдвэр

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

-Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл

-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Үйлчилгээ

- Ахуйн үйлчилгээний төв/3-аас дээш засвар, үйлчилгээ/

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2024 оны хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ