Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-01-17
Монгол Улсад хууль бусаар орогнон, эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргалаа

Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jian-ыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлж, албадан гаргалаа.

Тодруулбал, уг иргэн нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтын ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлээд байна.

Мөн БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогдоод байна.

Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ