Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-01-18
Монголын банкуудын холбоотой уулзалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн боломжийн талаар мэдээлэл санал, солилцох уулзалт боллоо.

Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж үг хэлсэн бөгөөд уулзалтад ХХҮЕГ, ХБХХЕГ, ЖДҮГ, Батлан даалтын сан, Монголын Банкны холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн удирдлагууд болон хувиараа бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдсан иргэн, ТББ, ААН, Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээлэл, зарцуулсан хөрөнгө, хамрагдсан иргэд, шинээр бий болсон ажлын байрны талаар танилцуулсан.

Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдээс дараах саналыг тавилаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийг хүлээж авахад хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч гэсэн тусгай цонхыг e Mongolia дотор бий болгох,
-Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хүүгийн бодлогоор дэмжсэн ажлын байраа хадгалахад чиглэсэн зээлийн шугам, зээлийн бүтээгдэхүүнийг банкууд бий болгох
-Зээлийн хүүг бууруулж өгөх, Барьцаа хөрөнгийн хөнгөлөлт үзүүлэх

Уулзалтын үр дүнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Монголын Банкны холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид оролцсон мэдээлэл солилцох  уулзалтыг зохион байгуулах, цаашид нарийвчилсан судалгаа хийж, хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ