Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-01-22
УГТЭ хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, төвлөрлийг сааруулна

Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж, энэ хугацаанд өөрийн эмнэлгийн нийт 4 эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхжуулсан байна.

УГТЭ 2024 оны нэгдүгээр сараас эхлэн хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэг дээр бие даан хийж эхэлжээ. 

Тус эмнэлэгт элэгний 5-р сегментэд байрласан анхдагч хавдар оношлогдсон 52 настай эмчлүүлэгчид энэ сарын 10-ны өдөр нээлттэй аргаар элэгний 5-р сегментэд байрласан хавдрыг тайрч авах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс заслын дараа эмчлүүлэгчид гарсан хүндрэл үгүй, биеийн байдал сайжирч мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ