Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-01-24
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон "Боловсрол" суваг телевизээр шууд дамжуулагдана.

Тодруулбал, сугалааны тохирол нэгдүгээр сарын 24-нд буюу өнөөдөр улс орон даяар шууд явагдах аж.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлтттэй байлаа.

НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 1-с 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ