Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2024-01-25
Б.Энхбаяр: ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА нь газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл байдаг

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, 3 нас барж, ослын улмаас 14хүн түлэгдэж, 30 автомашин шатсан. Мөн 63 айлын орон сууц шатаж онц их хэмжээний хохирол учирсан.

Энэ асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр  мэдээлсэн.  Тэрээр нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн хулгайг удлан шинжлэх түр хороог байгуулж, Хууль зүйн сайдаар ахлуулах үүрэг авснаа уламжлав.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав орчмын газар олголтын талаар тодруулахад "Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын байгууллагын удирдлага нь газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл байдаг" гэх мэдээллийг өгсөн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ