Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-01-29
ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл өнөөдөр эхэллээ.

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 781178 хүүхэд суралцаж байна.

Гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх юм.

Сурагчдын хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

Сургууль орчмын цас, мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийхийг санууллаа.

Мөн биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгохыг анхааруулжээ. 

Түүнчлэн ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх, замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах, "School police"-ийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ