Сүхбаатар боомтоор 71 580 тонн АИ-92 автобензин импортлоод байна
Манай улс 2024 оны нэгдүгээр сарын 1-29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байлаа гэж АМГТГ-аас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.