Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй энэхүү бодлогын ойлголтыг нэгтгэх, санал дүгнэлтийг боловсруулахын тулд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”- ийг 2 үе шаттай зохион байгуулж байна.
Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд болно.
Өнөөдөр төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг дараах 4 сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, санал дүгнэлтийг “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт хүргүүлнэ.
Багц сэдэв:
- Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа
- Бүсийн холболтын дэд бүтэц-тээвэр ложистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо
- Бүсийн нийгмийн үйлчилгээ-ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд
- Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй