Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-01-31
Хөдөлмөрийн зах зээлийн 2035 он хүртэлх эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааг боловсрууллаа

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 2035 он хүртэл шаардагдах эрэлттэй ажил, мэргэжлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хөдөлмөрийн чиглэлээр мэргэшсэн байгууллагуудын арга аргачлал, загварыг харьцуулан судалж боловсрууллаа.

Энэхүү судалгаагаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын тогтолцоог бүрдүүлж, зах зээлд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх буюу боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангаж ажиллахад чухал нөлөө үзүүлэх юм.

Мөн макро, микро түвшин хоорондын харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын өөрчлөлт, эдийн засгийн шок, салбар хоорондын уялдаа холбоо, хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг үнэлэх зэрэг боломжууд бүрдэхээрээ онцлог.

Түүнчлэн энэхүү судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулаад байна.

Энэ хүрээнд өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, МАОЭНХ, МҮЭХ, МҮХАҮТ, Олон Улсын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж санал солилцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ