Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-01-31
Боомтын сэргэлтийн хүрээнд “Бургастай”, “Лаоемео” боомт хоорондын ажлын хэсгийн уулзалт боллоо

Боомтын сэргэлтийн хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн "Бургастай" авто замын боомт болон БНХАУ-ын Хами аймгийн "Лаоемео" боомт хоорондын уулзалтыг хоёр талын ажлын хэсэг зохион байгууллаа.

Уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, "Бургастай" боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх, Хами аймгийн Засгийн орлогч Ли Жиан Ён, Хами аймгийн боомтын дарга Жан Да Лүн нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож боомтын бүтээн байгуулалт болон Говь-Алтай аймгийн Алтай сум руу цахилгааны 35 кв-ын шугам татах асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үр дүнд хоёр улсын Боомтын дарга нар үе шаттайгаар уулзалт зохион байгуулах, алсын хараатай, урт хугацааны төлөвлөгөө гарган авто болон төмөр зам, дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүний бараа эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа харилцан илэрхийллээ гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ