"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ы багийн уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад УГТЭ-ийн удирдлагууд холбогдох тасгийн эрхлэгч, Хаан банк, НЭМҮТ-ийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар 2023 оны аяны тайлан, 2024 оны аяны цаашдын төлөвлөгөөний талаар ярилцаж, санал солилцлоо.
Ташрамд дурдахад, "Цусны даралтын ихсэлтийн эсрэг аян"-ыг Улсын гуравдугаар төв эмнэлэг санаачлан "Хаан банк" сантай хамтран цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээг хийх замаар иргэд олон нийтийг цусны даралт ихсэлтээ мэддэг, хянадаг чадвар хэвшилд сургах, цусны даралтын хүндрэлийн эрсдэл өндөртэй иргэдийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор анх 2017 онд эхлүүлж байжээ.
Тухайлбал, аяныг 2023 онд 5 аймагт тус тус зохион байгуулж, орон нутгийн 22000 гаруй иргэнийг тус аяны үйл ажиллагаанд хамруулж даралт ихсэлт, түүний хүчин зүйлээс хэрхэн сэргийлэх тухай сурталчлан таниулах, эрүүл амьдралын зөв дадал, хандлагыг бий болгоход хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.