Хичээлийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын бүх ЕБС-ийн сурагчдыг Стрептококийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод эрт илрүүлэгт хамрагдсан нийт 32000 сурагчийн 4000 (11 хувь) нь Стрептококкийн халдвар “эерэг” гарч дараагийн шатлалын эмчилгээнд шилжээд байна.
Энэхүү эрт илрүүлэг нь Монгол орон даяар бүх сургуулийн насны хүүхдүүдийн дунд явагдах ба тус аян хөдөө орон нутагт гуравдугаар сараас эхлэн хэрэгжихээр төлөвлөгдөөд байна.
Хүүхдийн А Стрептококкийн халдварыг эрт илрүүлж эмчилгээнд хамруулснаар ирээдүйд үүсэж болох хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөл, зүрхний олдмол гажгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах боломжтой.