УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцнэ
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлууллаа. УИХ-ын дарга асуудлыг нухацтай авч үзэх ёстойг анхааруулаад “Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь Байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт хэлэлцүүлж эхэлнэ” гэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хууль санаачлагчдад цаашид нэн яаралтай горимоор хууль хэлэлцүүлэх асуудлыг тавихгүй байхыг дахин анхаарууллаа.
Төсөлд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлууд тусаад байгаа юм.
Бусад мэдээ

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Мэдээ

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Мэдээ

Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл өргөн мэдүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.