Цаг агаар
Валютын ханш
Хууль
2023-04-06
Д.Мөнх-Эрдэнэд гурван жил 10 сарын хорих ял оноолоо

Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд гурван жил 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял оноолоо.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байна.

Түүний нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийтийн албанд томилогдох, эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлээд тооцох юм байна.

Шүүгдэгч нь шийдэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ