Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд цалин хөлсөө 50–иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж нийслэлийн төв талбайд жагсаал, цуглаан зохион байгууллаа.
Жагсаалд Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны шинжлэх ухааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, МСҮТ буюу мэргэжлийн боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын 5000 гаруй багш, ажилтан оролцлоо.
"МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос шаардлагын хариуг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны
дотор ирүүлэхийг хүсч, шаардлагыг биелүүлэх хүртэл тэмцлийн үйл ажиллагааг
үргэлжлүүлэхийг мэдэгдлээ."
МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогсдоос УИХ, Засгийн Газар, БШУЯ, ХНХЯ, Сангийн яаманд дараах шаардлагыг хүргүүллээ.
Шаардлага:
- Хамтын хэлэлцээрийн 2.1 дэх заалтыг хэрэгжүүлж боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2023 оны 4-р сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
- Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, ажил мэргэжлийн онцлогийг харгалзан албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлөх, нэмэгдүүлэх, олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хувь, хэмжээг өсгөх
3. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.14 дүгээр заалтыг хэрэгжүүлж, Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардал болон бусад зардлыг олгох