Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-02-13
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Электрокем Монгол" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

"Электрокем Монгол" ХХК нь Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийг Налайх дүүрэгт 2024 оны 2 дугаар сард бүрэн ашиглалтад оруулна.

Хамтын ажиллагааны хүрээнд автотээврийн хэрэгслээс үүссэн хог хаягдлыг цуглуулах, хадгалах, боловсруулах, устгах ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн хариуцах юм.

Дээрх үйлдвэр нь орчин үеийн шаардлагыг хангасан бүрэн автомат жилд 7 мянган тонн хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулахдаа хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх хүчин чадалтай.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ