Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2024-02-15
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 

Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан юм.  Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.  

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ