Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-02-16
Канад Улс 10 сая долларын төсөл хэрэгжүүлнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн санг нэмэгдүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хоёр Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын захиргаад хооронд эгч дүү паркийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэн байгалийн болон соёлын үнэт зүйлсийг хадгалдаг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглалт-хамгаалалтын менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох асуудлыг хөндлөө.

Элчин сайд Сандра Шуфани "Канад Улсад Монгол Улсад тулгамдаж буй цөлжилт, агаар, хөрсний бохирдол, бэлчээрийн доройтолд нэрвэгдэж буй газар нутгийг ойроос харж санаа зовниж явдаг. Иймд Канад Улсын Засгийн газраас Монгол Улсад байгаль орчинд ээлтэй газар тариалангийн салбарт 10 сая долларын төсөл эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Уг төслийг БОАЖЯ, ХХААХҮЯ, фермерүүд, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад тулгуурлан хэрэгжүүлэх юм. Таны ярианд дурдсанчлан Монгол Улсад Ногоон эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, нүүрснээс бус өөр эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээг хангах төсөл, санаачилгад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Монгол Улс5 ногоон эрчим хүч нэвтрүүлж чадвал цаашид эрчим хүч экспортлогч Улс болох бүрэн боломж бий. Манай Улс эрчим хүчээ хог, ус, уран зэрэг олон эх үүсвэрээс авдаг. Бидэнд арвин их туршлага байгаа, үүнийгээ хуваалцахад бэлэн байна" гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ