Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-02-16
Монголын тамирчид Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоно

Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Тайланд улсын Район хотноо болно.

Энэ удаагийн Азийн аваргын тэмцээнд Монголын баг анх удаагаа ур чадвараа сорих бөгөөд эмэгтэйчүүдийн WK-1 төрөлд Б.Анхбаяр, эрэгтэйчүүдийн MK-1 төрөлд М.Анар оролцох бол дасгалжуулагчаар Д.Дамдинсүрэн ажиллах юм.

Мөн манай баг тамирчид тэмцээний өмнө тус газар болох Олон улсын олимпын хороо, Олон улсын каное холбооны 14 хоногийн сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилалтаа базаах хуваарьтай.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган баг тамирчдыг хүлээн авч уулзан, МҮОХ-ноос шинэ тугтам хөгжиж буй спортын төрлүүдийг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ