Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-02-19
Дархан-Уул аймагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тээвэрлэх гэмт хэргийн гаралт өсжээ

Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна.

Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн 2 гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьсан бол энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг 1, гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан зөрчил 7 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 85 хувиар өсжээ.

Энэ онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс дурдвал:

- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Э нь ховор амьтны төрөл болох улаан номд орсон Тул загас 2 ширхгийг хууль бусаар агнан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж,

- Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаас Амарын зэвэг, Шивэр хадран, Цулбуурт, Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, Гутаарь зэрэг загасыг зохих зөвшөөрөлгүй барьж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн 7 иргэнд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг тус тус явуулж байна.

Иймд иргэд зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнахгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай түүхий эд худалдан авах, тээвэрлэхгүй байхыг  анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ