Цаг агаар
Валютын ханш
УИХ
2024-02-19
Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал "Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо"-ны тэргүүн Ж.Баттөгс, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран, Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга нарыг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх, газар тариалангийн салбарт дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т эрчимжсэн мал аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийг хослон эрхлэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих, бүс нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн системд эрчимжсэн мал аж ахуйн кластерийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байдаг. Энэ хүрээнд Төв аймаг болон төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэхэд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-тай хамтран ажиллах талаар талууд санал солилцлоо. Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлснээр тариаланчид таримлын төрөл зүйлээ нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, техникийг түрээсээр ашиглах, эрэлтэд нийцсэн тариалалт хийдэг болно. Ингэснээр санхүү, эдийн засгийн хувьд олон эерэг үр дүнг бий болгоно гэж үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ