Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-02-22
БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд шаардлагатай байгаа эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, чингэхдээ суралцангаа ажиллаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, онол, дадлагыг хослуулж танхимаар сурснаа ажил дээр баталгаажуулах боломжийг нээж өгөх шаардлага буйг онцлон дурдлаа.

Ийм агуулга бүхий хөтөлбөр нь Солонгос Улсын хэмжээнд анх удаа эхлэх гэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболорын дэмжлэг болон зүтгэл их байсанд уулзалтад оролцогчид талархлаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ