Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-02-22
Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх аргууд

LNG-IUS эмчилгээний даавартай ерөндөг.
1.Хүсээгүй жирэмсэлтээс хамгаалах
2.меноррагийг (их хэмжээний цус гарах) эмчлэх
3.эстроген орлуулах эмчилгээ хийлгэх явцад эндометрийн гиперплази-гаас (умайн дотор салстын хэт ургалт) сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 5 жил жирэмслэлтээс хамгаална.

-Охидын ерөндөг (Төрөөгүй, бэлгийн хавьталд орсон охид тавиулна. Тавиулахын өмнө эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ хийлгэж, хянуулсны дараа биений юм ирснээс 3-5 дахь хоногт тавиулбал зохино. 5 жил жирэмслэлтээс хамгаална.)
-Зэстэй ерөндөг (Т хэлбэртэй буюу зэс агуулсан ерөндөг, хэрэв эмэгтэй жирэмсэн биш бол хэдийд ч тавиулж болно. Тавиулахын өмнө эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ хийлгэж, хянуулсны дараа биений юм ирснээс 3-5 дахь хоногт тавиулбал зохино. 5 жил жирэмслэлтээс хамгаална.)
-Бугалганы суулгац (Суулгац нь прогестин болон левоноргестрол даавар агуулсан шүдэнзний модны хэмжээтэй, Jadelle буюу / 2 савханцар агуулсан/ 5 жил жирэмслэлтээс хамгаалдаг, Implanon буюу /1 савханцар агуулсан/ 3 жил жирэмслэлтээс хамгаалдаг суулгацыг тавиж байна. Суулгацыг бугалганы арьсан дор суулгаж хэрэглэнэ.)
-1.2.3 сарын хугацаатай жирэмслэхээс хамгаалах тарианууд
( 3 сарын хугацаатай: Депопровера
2 сарын хугацаатай: Нористерат
1 сарын хугацаатай: Норигенон зэрэг тарианууд байдаг. Биений юм дөнгөж ирсэн өдрөөс эхлээд бүх насны эмэгтэйчүүд хэрэглэнэ.)
-Дааврын хавсарсан эм (жирэмслэлтээс хамгаалах 28 ширхэгтэй дааврын хавсарсан шахмал ууж хэрэглэх эм.21 ширхэг нь даавар агуулсан идэвхитэй эмүүд ба, үлдсэн 7 ширхэг эм нь даавар агуулаагүй. Хоёрдох нь жирэмслэлтээс хамгаалах 21 ширхэгтэй шахмал ууж хэрэглэх эм. Өсвөр насны охидуудаас эхлэн цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд зэрэг бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
-Эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн бэлгэвч ( Хүсээгүй жирэмлэлт ба БЗДХ, ХДХВ-ийн халдвараас хамгаална.
-Яаралтай ууж жирэмслэхээс сэргийлэх эм ( хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орсноос хойш 72-120 цагийн дотор ууж хэрэглэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ