Мөрөн-Улиастай чиглэлийн замд цэвдэг үүсэн хөлдөж, зорчих хөдөлгөөн хүндрэлтэй байна
Олон улс, улсын чанартай авто замын Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа
-Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа,
-Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд тус тус их хэмжээний цас орсон байна.
Дээрх чиглэлүүдэд шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.
Яг одоо Мөрөн-Улиастай чиглэлийн А/1102 дугаартай авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсч, ус задарч, замын зорчих хэсэгт хөлдөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.
Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг "Завхан АЗЗА" ТӨХК-с зохион байгуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.