Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-02-27
Монгол, Солонгосын агаарын харилцааг өргөжүүллээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Уулзалт хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногийн 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэх мөн Инчеон, Гимпо, Бусан зэрэг хотуудаас бусад БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн 5 чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногийн нийт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо.

Мөн хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын хооронд өмнө хийгдсэн уулзалтуудаар Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөлийг бүрдүүлснээр Монгол–Солонгосын хоорондох агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, хоёр улсын хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд өндөр ач холбогдол үзүүлэхээр байна.

Монгол Улсын төлөөлөгчдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийг Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Шим Жиёон ахлан ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”, Зам, тээврийн хөгжлийн яам “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг жил” болгон зарласны хүрээнд энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ