Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-02-27
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад хугацаат цэргийн алба хаагчид ажиллана

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.

Тодруулбал, дээрх аймгуудад үүссэн зудын гамшгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана.

Цэргийн алба хаагчид тухайн орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зуданд хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм.

Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комисст үүрэг болголоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ