Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2023-04-07
Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Хүрэлбаатарын Булгантуяаг томиллоо.

Х.Булгантуяа нь 2006 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
 
-      2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
-      2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч
-      2010-2011 онд “Оюу Толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх
-      2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга
-      2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга
-      2016-2020 онд Сангийн дэд сайд
-      2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга,
-      2022 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл: Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ