Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-03-01
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2024 оны гуравдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг хүргэж байна. 

01-нд 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын үйл ажиллагаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

02-нд 13:00 цагаас Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

03-нд 13:00 цагаас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

16-нд 13:00 цагаас “Үндэсний алтан цом 2024 - Бүх одод"-ын барилдаан,

17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,

19-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,

22-нд 11:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан "БЕСТ ЦОМ"-ын төлөөх Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн интертайнмент барилдаан,

24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ