Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-03-04
Дэлхий нийтэд сонсгол буурах эрсдэлтэй 1.5 тэрбум хүн байна

ДЭМБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан байдаг. 

Дэлхий нийтэд сонсгол буурах эрсдэлтэй 1.5 тэрбум хүн байдаг гэсэн судалгаа байна.

Тэдгээр хүмүүсийг эрсдэлээс хамгаалах үүднээс дэлхийн 80 гаруй оронд сонсгол хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг билээ.

Сонсгол бууралтаас сэргийлж: 

-Хэт чанга дуу чимээг чихээ хамгаалахгүйгээр сонсохоос зайлсхийх

-Чанга дуу чимээнд чихний бөглөөс зүүж хэвших

-Чихээ зориулалтын бус зүйлсээр ухахгүй байх

-ТВ, хөгжим тоглуулагчийг хэт чанга сонсохгүй байх, хөгжим сонсож байхдаа дээд хязгаарыг нь 60 хувиас хэтрүүлэхгүй байх

-Сонсголын мэдрэлийг гэмтээх үйлчилгээтэй эмээс зайлсхийх

-Тархи толгойнд гэмтэл авахаас сэргийлэх

-Удаан хугацаанд болон гэнэт чихнээс булаг идээ их хэмжээгээр гарч, чихээр хатгуулж өвдөх зэрэг зовиур илэрсэн бол яаралтай чих хамар хоолойн эмчид үзүүлэх. Дээрх зовиурыг тоохгүй удаан явснаар цаашид сонсгол муудах эрсдэл нэмэгдэнэ.

-Сонсгол буурах шинж тэмдэг илэрсэн болон байнга чанга чимээнд ажилладаг бол 6 сараас 1 жил тутам сонсголоо шалгуулж нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ