Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-03-05
Шар усны үер орчны бохирдлыг бий болгодог

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон шар усны үер буух нөхцөл бүрдэж байна. 

Шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал өндөр байдаг.

Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших, эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог. 

Орчны (ус, хөрсний) бохирдол нь шууд бус замаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй. 

Ялангуяа халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцлийг бүрдүүлдэг.

Иймд гэр хорооллын нүхэн жорлонгуудыг халдваргүйтгэх, гарыг тогтмол угаах зэргээр аливаа халдварт өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ