Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-03-06
Шуурхай бүлэг ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2024 оны “Авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/213 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар "Шуурхай бүлэг" томилогдон ажиллаж байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ, 9 дүүргийн холбогдох албан тушаалтныг томилгоожуулан “Шуурхай бүлэг” байгуулсан.

"Шуурхай бүлэг" үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, мал хаваржилтын нөхцөл байдалд хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ