Цасны нурангид дарагдсан замыг нээжээ
Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчны хавцал” гэдэг газар цасны нуранги үүссэний улмаас Дэлүүн-Булган чиглэлийн орон нутгийн зам хаагдаж зорчих хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хоёр өдрийн турш цас хусаж, 14 км зам гарган зорчих хөдөлгөөнийг хэвийн болгожээ.
Үүнээс өмнө тус аймгийн Дэлүүн суманд уулын цасны нурангид дарагдан нэг хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс цасны нурангиас болгоомжлохыг анхааруулж байна.
Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.