Монголчууд Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
Монголчууд өнөөдрөөс Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино. БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Ингэснээр Вьетнамруу Монгол Улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
“Аэро Монголиа” компани Вьетнамын Ханой хот руу долоо хоногт гурван удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байгаа юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.