Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-03-11
Улс хоорондын хил дамнасан хэрэглэгчийн гомдлыг барагдуулжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар /Korean Consumer Agency/-тай 2019 оны зургаадугаар сарын 7-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, чиг үүргийн хүрээнд идэвхтэй хамтран ажилласаар ирсэн.

БНСУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас тухайн улсын иргэний өргөдлийг уламжлан ирүүлснийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн хохирлыг барагдууж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэний өргөдөлд дурдсанаас үзэхэд, Монгол Улсад аялах зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн ICN (Инчон) – ULN (Улаанбаатар) чиглэлд хоёр талын нислэг захиалж, төлбөрт 680.337 воныг төлсөн ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас нислэгийн захиалга цуцлагдсан ч тодорхой бус шалтгааны улмаас нислэгийн тийзийн төлбөр буцаан олгогдоогүй байна. 

Тэгвэл БНСУ-ын иргэний өргөдөлд дурдсан дээрх асуудлыг “Ковид-19” цар тахлын дэгдэлт буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хүндэтгэн үзэхүйц байдлыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагыг хүргүүлсэн бол  “МИАТ” ТӨХК-иас 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 01/504 дугаартай албан бичгээр тухайн иргэний төлбөрийн буцаалтыг хийж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулсан талаар мэдээлэл ирүүлжээ.

Мөн БНСУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн хариу захидал ирүүлсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ