“Арван мянган хүлэмж” төслөөр 2024 онд 410 ширхэг хүлэмж олгоно
Дундговь аймгийн хэмжээнд хүнсний ногооны тариалалт, нэгж талбайгаас авах ургацын хэмжээ, таримлын нэр төрлийн тоог нэмэгдүүлэх, хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Арван мянган хүлэмж” төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
2020-2023 онд өрхийн тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж 828 ширхэг буюу 28832м2 талбай бүхий хүлэмжийг иргэдэд олгожээ. Тодруулбал:
2020 онд 30 хүлэмж - 960 м2-7.6 тн ургац
2021 онд 87 хүлэмж - 3260 м2-22,8 тн ургац
2022 онд 311хүлэмж - 10972 м2-43,8 тн ургац
2023 онд 400 хүлэмж -13640 м2-54,6 тн ургац нийт 128,7 тн ургац хураан авч, өрхийн тариалалт жил бүр өсөж байгаа юм.
2024 онд 410 ширхэг буюу 14240 м2 хүлэмж худалдан авах ажиллагааг зарлаад байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.