Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-03-15
ОХУ-аас манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэснээ мэдэгджээ. 

Уг хүмүүнлэгийн тусламжийг Оросын тал "Алтанбулаг" хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ирэх аж.

Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ