Цаг агаар
Валютын ханш
Хууль
2024-03-18
Прокуророос ял эдлүүлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдөж байсан 21 хүний эрхийг сэргээжээ

Прокурор 2024 оны хоёрдугаар сард ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай 596 удаа танилцаж, 34 шалгалт, 5 судалгаа хийжээ.

Дээрх хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг болон ял эдэлж байгаа иргэний эрхийг зөрчсөн 165 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 15 шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 21 хүний эрхийг сэргээжээ.

Мөн шүүхээс ял шийтгүүлсэн 54 иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг эрхийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ