Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-03-19
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өчигдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлжээ. Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж, саналаа ирүүлсэн 20 компанид энэ сарын 25-ны өдөр хоёрдугаар үе шатны урилга хүргүүлэх юм. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу гуравдугаар сарын сарын 25-наас хойш ажлын 20 хоногт багтан энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна. Улмаар тус баг Улаанбаатар хотын метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид хоёрдугаар үе шат болох үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлах юм. Метроны төслийг сонгууль угтсан суртал ухуулга гэх зэргээр улстөржихгүй байхыг хүсэж байна” хэмээв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
[622]
Наад монгол гэх компаниуд чинь ихэнхи нв бартлгын үураг төсөл хийсэн тжршлагаьай гэжээ.тендерээ андуурч орсон байгааг анхаарна уу
Зоёин
[621]
Зочин
Шинэ мэдээ