Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо
Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид гуравдугаар сарын 17-ны өдөр ажилласан байна.
Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Ташрамд дурдахад, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгах ажлыг энэ сарын эхэнд зохион байгуулсан байна.
Бусад мэдээ
Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав
Мэдээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Мэдээ
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж албадан гаргалаа
Мэдээ
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.