Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-03-19
ГССҮТ: Үений дурангийн мэс засал эмчилгээ шинэ түвшинд хүрснийг батлав

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээг амжилттай хийлээ.

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч, үений дурангийн эмч С.Батсүхээр ахлуулсан баг бүрэлдэхүүнд Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Бүргэд, их эмч Б.Эрдэнэболд, С.Золжаргал, О.Амгаланхүү болон мэдээгүйжүүлгийн эмч Ө.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, Төрийн соёрхолт мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан.

Манай улсын анагаах ухааны салбарт гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, үений дурангийн мэс засал эмчилгээг шинэ түвшинд хүргэснээр эмч, мэргэжилтнүүд үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болсон билээ.

Мөн энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорих иргэдийн урсгалыг татаж, эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй авах боломж бүрдэж буй юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ