Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2024-03-20
“Эрдэнэс Тавантолгой” ХК "Мандал" боомтоор борлуулах биржийн арилжаагаа эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын "Мандал" боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжлаа.

"Мандал" боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийжээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын "Ганцмод" боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол өчигдөр БНХАУ-ын "Мандал" боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ