Шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй
Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй.
Цас ихээр орсон газруудад шар усны үер үүсэх нөхцөл бүрдсэн байгаа тул үүсэж болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн дараа үүсэж болзошгүй халдварт өвчнөөс сэргийлэх, ундны усны эрүүл, аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Иргэд, тээвэрчид та бүхэн хот хооронд зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах, шар усны үерээс сэргийлэх, зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчино уу.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.