Эрүүл мэндийн даатгуулагчдад чанартай тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор 2021 оны 3-р сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хууль, тогтоомжийн дагуу 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олголоо. Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлж байна. Хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол нэлээдгүй байна. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулаад байна.
Түүнчлэн 3-р сарын байдлаар нийт 18221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна. Ингэснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна.