Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-03-22
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлээрэй

Гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 54 хувь нь цастай энэ нь өмнөх арав хоногоос 9 хувь-иар буурсан ба дундаж зузаан нь 11 см, цасан дахь усны нөөц 19.9 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс , Үенч, Бодонч, Булган, Шишхэд, Идэр, Дэлгэрмөрөн, Чулуут, Хануй, Туул, Хэрлэн, Халх голуудын сав газруудын  75-95 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 1.06 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Байдраг, Бөөнцагаан нуур, Хараа, Ерөө, Онон, Улз зэрэг голуудын савын 40-75 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.60 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ