Өчигдөр 17:00 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байжээ.
Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом, Ховд-Улаангом, Улаангом-Хандгайт, Өлгий-Ачит нуур-Байрмын даваа-Түргэн сум-Улаангом чиглэлүүдэд замын үзлэг хийгдэж гүүр хоолойн орох гарах амсрыг цэвэрлэж, замын зорчих хэсэг болон халиа дошин үүссэн хэсгийн ус, цасыг зайлуулах, хазайсан унасан босоо тэмдгүүдийг засаж, сайжрууллаа.
Дархан-Сүхбаатар чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгслийн даац хэмжигч явуулын пүү ашиглан Тээврийн цагдаагийн алба , авто тээврийн улсын байцаагч нартай хамтран хийж байна.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хоолойн орох гарах амсрыг цэвэрлэжээ.
Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоолойн таг авах, цэвэрлэх, авто замын трассын дагуу дайрагдсан, үхсэн малын сэг зэмийг зайлуулах ажлуудыг шуурхай бүлэг хийж гүйцэтгэж байна.