Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-03-23
МАН -ын бага хуралд 479 оролцож байна

Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулжээ

Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлсэн. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх байсан юм. Энэ нь намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, гишүүн төвтэй болгох, технологийн дараагийн үе рүү шилжүүлэх зорилго байжээ.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм.

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ