Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-04-11
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар  нар оролцож, нийт бүрэлдэхүүнд хандан амжилт хүссэн юм.

ОБЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, орон нутгийн Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн чиг үүрэг, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны удирдлагын чиг үүрэг, нөхцөл байдлын үнэлгээ, ослын удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах, олон нийттэй харилцах аргазүй, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, аврах, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.

Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүн болон баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний 380 гаруй алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ